card
Гоо сайхны үйлчилгээ

Cryolipolysis-Өөх хөлдөөж тураах эмчилгээ

Барааны код:

Cryolipolysis – Өөхийг хөлдөөж тураах эмчилгээ

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан криолиполиз эмчилгээ нь таны биеийн бүх хэсэгт үйлчилж таны биеийг улам галбирлаг болгоно.

Криолиполиз үйлчилгээ нь эсийн түвшинд өөхний эсийг хөлдөөж устгах эмчилгээ бөгөөд аюулгүйгээр арьсны гүн давхаргад байгаа өөхний эсийн бай хэсэгт хэсэгчлэн үйлчлэн үр дүнтэй зөөлөн хүйтнээр тохируулж хөлдөөх эмчилгээ юм. Хөлдсөн өөхний эсүүд үхжин байгалийн жамаар 14-30 хоногийн хугацаанд бие махбодиос хөлс болон шээс,  тунгалагийн замаар гадагшлана. 

Та өөрийн асуудалтай хэсэгтээ хэсэгчилэн орж болно.

Онцлог

  • Мэдээ алдуулалт хийгдэхгүй
  • Ямар ч өвдөлт, зовиургүй
  • Зүсэлт, тариа, мэс хүргэхгүй
  • Сорви үлдэхгүй
  • Дасгал хөдөлгөөнөөр жин багасаж өөхний эсүүд жижгэрдэг бол энэхүү аппарат нь өөхний эсийг хөлдөөж үхүүлсэнээр дахин өөхний эс үүсэх процесс удаашруулна.
  • Эмчилгээний дараа шууд энгийн хэмнэлдээ орох боломжтой.
  • Орох хугацаа: Өөхний зузаанаасаа хамаарч 40мин-3 цаг хүртэл үргэлжилнэ.

Давтамж: Сард 1 удаа нийт 3-4 удаа оролт 1 курс

Үнэ: Та аль хэсэгтээ орохоос хамаарч үнийн хувьд өөр өөр

  • Давхар эрүү 150000₮
  • Гарны бугалга-200000₮
  • Нуруу-200000₮
  • Хэвлий-250000₮
  • Гуя-250000₮
  • Шилбэ-200000₮

         

ширхэг

Дэлгэрэнгүй танилцуулга:

ӨӨХНИЙ БАГАСАЛТ БА ЖИН ХАСАХ

Өөх багасах нь жин хасахтай адилхан мэт андуурагдан сонсогддог. Энэ нь өөхний эсүүдэд юу болдог талаархи юм. Жин хассанаар өөхний эсүүд жижгэрэх болохоос алга болгож арилгахгүй. Бидний бие махбодид олон тооны өөхний эсүүд засварлагдан өсвөр насны үед тоо нь нэмэгддэг. Жин нэмэх хасах нь өөхний эсүүдийн тоо хасаж нэмэгддэггүй. Үүний оронд өөхний эсүүдийн хэмжээ нь өөрчлөгддөг.

Ердийн жин хассаны дараа өөхний эсүүд дэглэм барисны дараа жин хассаны дараа өөхний эсүүд жижгэрдэг, гэхдээ өөхний эсүүдийн тоо ижилхэн байдаг. Жин нэмэгдсэн үед өөхний эсүүд томордог.

Криолиполиз эмчилгээний дараа хэсэг газрын өөхний эсүүдийг 20-25% багасгадаг. Эдгээр өөхний эсүүд байгалийн жамаар задран гадагшлах ба бие махбодийн өөр хэсгүүд рүү шилжихгүй.

АППАРАТНЫ ДАВУУ ТАЛУУД

  • 4 янзын хэмжээтэй, биеийг бүхэлд нь эмчлэх гар хэсгүүдтэй.
  • Нэгэн зэрэг 4 гар нь ажилладаг, эмчилгээний цаг болон тооцох өртөг нь хадгалаглана.
  • Давхар эрүү арилгах нэмэлт гартай, дэлхийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн аппарат
  • -15 градусаас бага температуртай хүйтнээр эмчлэх эмчилгээ
  • Мэс заслын бус, эрсдэлгүй, энгийн үйл ажиллагаатай
  • Өвдөлт шарх үүсэхгүй тэр дороо ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж хийж болно.

Давхар эрүүнд баяртай гэж хэлцгээе

CryoMini зөвхөн давхар эрүү гэлтгүй бүх жижиг хэсэг газын өөхийг хөлдөөж алга болгоно. The IEC SHAPING IV PRO 4-н төрлийн хэмжээтэй гар хэсгүүдтэй.

  1. CryoMax- Хэвлийн хэсэг
  2. СryoMid- Бүсэлхий, гуяны дээд хэсгээр
  3. CryoFlat- Бугалга, гэдэс, гуяны дотор тал
  4. CryoMini-Давхар эрүү, цээж суганы урд хэсэг, гуяны доод тал